Нэгдүгээр эгнээнд машинаа тавьбал ачина
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоол гарсан билээ.
Мэдээллийн алба

Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд тусгай зориулалтаар тоноглогдсон гурван төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн хөрөнгөөр худалдан авч энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа бүрэн хангагджээ.
Ингэснээр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай Нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж бүрэн хэрэгжих боломжтой болж байгаа аж.
Захирамжийн хүрээнд хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх юм.