Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг ачжээ

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлах ажлыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг ачжээ
Нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг ачжээ. Зураг: МҮОНРТ

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлах ажлыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн 30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ.

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм .

Хуваалцах