Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо

“А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо
Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Улсын клиникийн төв эмнэлэг өнөөдөр өргөтгөлийн шинэ барилгынхаа А блокийг хүлээн авч, нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрддэг. “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж.

Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн байршлууд нийтдээ 21 хяналтын камертай бөгөөд яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтөнүүддээ хүлээн авч, үйлчилж эхэлсэн байна.

Уг барилгын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллаж барилгын угсралтын ажлыг технологийн горимын дагуу чанартай хийж гадаадын өндөр мэргэжлийн инженер техникийн мэргэжилтнүүд зөвлөхөөр нь ажилласан байна.

Хуваалцах