Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр сард 31 иргэнийг ажилд зуучилжээ

Дорнод аймаг нь 77.7 мянган хүн амтай бөгөөд 43.8 мянга буюу 56.3 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сард 31 иргэнийг ажилд зуучилжээ
Нэгдүгээр сард 31 иргэнийг ажилд зуучилжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг нь 77.7 мянган хүн амтай бөгөөд 43.8 мянга буюу 56.3 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын 57 хувийг эдийн засгийн идэвхитэй хүн ам, 43 хувийг эдийн засгийн идэвхигүй хүн ам, 53.1 хувийг ажиллагчид, 21.3 хувийг ажилгүй иргэд тус тус эзэлж байна.

2017 оны нэгдүгээр сард 157 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлээ сэргээлгэж, мэдээллээ шинэчилсэн бол тайлант хугацаанд 72 иргэн хасагдснаас 31 иргэн нь ажилд зуучлагдаж, сарын эцэст 1900 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ажил хайгч иргэдийг зүүн бүстэй харьцуулахад зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгаас 1.8 хувь, Сүхбаатар аймгаас 1.7 хувиар илүү бөгөөд бүсийн нийт ажил хайгч иргэдийн 47.3 хувь, улсын нийт ажил хайгч иргэдийн 0,03 хувийг тус тус эзэлж байна. Мөн бүртгэлтэй 1900 ажил хайгч иргэний 1440 нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй ажилгүй иргэн байна.

Аймгийн ХХҮГ- т 9 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс сул чөлөөтэй 32 ажлын байрны захиалга ирүүлсний дагуу 59 иргэнд ажлын байр санал болгосноос 31 иргэнийг ажилд зуучлаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Сүхбаатар аймгаас 1.4 хувиар бага, Хэнтий аймгаас 18 хувиар илүү бөгөөд бүсийн нийт зуучлагдсан иргэдийн 38,5 хувь, улсын нийт зуучлагдсан иргэдийн 0.02 хувийг тус тус эзэлж байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах