Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр сард 317 мянган амьд цэцэг импортолжээ

Манай улс энэ оны эхний 1 сарын байдлаар 175.0 мян.ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сард 317 мянган амьд цэцэг импортолжээ
Нэгдүгээр сард 317 мянган амьд цэцэг импортолжээ. Зураг: МҮОНРТ

Манай улс энэ оны эхний 1 сарын байдлаар 175.0 мян.ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

Үүнээс 69.9 мян.ам.долларын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслийн улсаар задалж үзвэл,

- БНХАУ-аас 64.7 мян.ам.долларын 124,054 ширхэг;
- Эквадор улсаас 2.7 мян.ам.долларын 1,850 ширхэг;
- Нидерланд улсаас 2.4 мян.ам.долларын 1,280 ширхэг;
- БНСУ-аас 0.08 мян.ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус импортолсон байна.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165.0 мян.ам.долларын 251,576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мян ам.долларын 114,583 ширхэг сарнай импортолжээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах