Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа.

Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.

Эдгээр иргэн нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах