Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ
Нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ. Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах