Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хамтран ажиллана

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хамтран ажиллана
Нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хоёр байгууллага оношлогоо, эмчилгээ, сувилахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний төсөл урт, богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, сургах, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Мөн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, өвчтөний эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, тэдний хаан сонголтыг хүндэтгэдэг болгох, хамтарсан сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион явуулах юм.

Энэхүү санамж бичигт заасан заалт тус бүрийн дагуу хоёр талын ажлын хэсгийн оролцоотойгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан зөвшөөрлөө. Тус санамж бичиг таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Гэрээг жил бүр хоёр талаас хамтран шинэчилж, гарын үсэг зуран баталгаажуулж байхаар боллоо.

Хуваалцах