Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэхмэлийн шар”-ын байруудыг нурааж, шинэ байр барих ажил эхэллээ

Энэ сарын 5-наас эхний ээлжинд 14 дүгээр байрыг буулгаж, 160 айлын орон сууц барих барилгын ажлыг эхлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэхмэлийн шар”-ын байруудыг нурааж, шинэ байр барих ажил эхэллээ
“Нэхмэлийн шар”-ын байруудыг нурааж, шинэ байр барих ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу байруудыг таван багц болгон хувааж, тендер зарласан бөгөөд III багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан аж. Тус компани нэхмэлийн 15, 19 дүгээр байрны 0.56 га талбайд 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг барьж байгуулах бөгөөд энэ сарын 5-наас эхний ээлжинд 14 дүгээр байрыг буулгаж, 160 айлын орон сууц барих барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хуваалцах