Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нэмэлтээр 500 цагдаа ирж байгаа гэв

Яг одоо "Баянгол" зочид буудлын гадаа сэтгүүлч болон иргэд хүлээсэн байдалтай байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэмэлтээр 500 цагдаа ирж байгаа гэв
Нэмэлтээр 500 цагдаа ирж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Яг одоо "Баянгол" зочид буудлын гадаа сэтгүүлч болон иргэд хүлээсэн байдалтай байна.

Зочид буудлын гадна Зам тээврийн сайд М.Зоригт, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Их аварга Д.Дагвадорж, З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар ирсэн бөгөөд тодорхой ямар нэг мэдээлэлгүйгээр ирж байгаа гэдгээ хэлсээр байгаа юм. Түүнчлэн ирсэн хүмүүс зочид буудлын арын хаалгаар орсоор байна.

Сүүлд Х.Баттулга гишүүний охин, хүү нь ирсэн бөгөөд бусад хүмүүстэй адил ямар нэг мэдээлэл аваагүй байна гэсэн. Харин Херо энтертайнментийн захирал Б.Баатар ирсэн даруйдаа “Одоо нэмэлтээр 500 цагдаа ирж байна гэсэн мэдээлэл авлаа. Хууль зөрчсөн ийм үйлдэл дахин давтагдаж байгаад харамсаж байна” гэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Хуваалцах