Ненси Пелоси: АНУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр хийдэг мэдэгдэлд хориг тавина
Холбооны Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагаа сэргэхээс нааш АНУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр хийдэг мэдэгдэлд хориг тавина гэж Төлөөлөгчдийн танхимын дарга мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Холбооны Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагаа сэргэхээс нааш АНУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр хийдэг мэдэгдэлд хориг тавина гэж Төлөөлөгчдийн танхимын дарга мэдэгдлээ.
Лхагва гарагт энэ талаар Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидлаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагаа сэргэтэл жил бүр парламентын нэгдсэн хуралдаанд тавьдаг Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийхэд шаардлагатай тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын гишүүд гаргахгүй, хориг тавьж саад учруулах болно гэдгээ мэдэгдэж байна” гэж захидалдаа бичсэн байна.
Үүний хариуд Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга Ненсигийн шийдвэрийг “Түүхэн дэх хамгийн муу зүйл” гээд “Дараагийн шийдвэрүүдээ тухай бүрт нь тодорхойлно” гэж мэдэгдсэн байна. Үүний өмнөхөн тэрбээр Ненси Пелосид хандан “Нэгдүгээр сарын 29-нд үг хэлүүлэхээр илгээх урилгыг тань хүндэтгэлтэй хүлээж авах болно” гэсэн утга бүхий захидал илгээгээд байсан юм байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч “Хэрэв ард иргэддээ хандан хэлэх үгээ төлөвлөсөн хугацаандаа хэлэх газраа хэлж чадахгүй бол маш харамсалтай зүйл болох болно” гэсэн байна.


















