Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Непал Улс НҮБ-тай хамтран авлигын эсрэг шинэ хууль боловсруулжээ

Непал Улсын төрийн байгууллага болон компаниудтай холбоотой авлигын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн шинэ хуулийг тус улсын Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар боловсруулсан байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Непал Улс НҮБ-тай хамтран авлигын эсрэг шинэ хууль боловсруулжээ
Непал Улс НҮБ-тай хамтран авлигын эсрэг шинэ хууль боловсруулжээ. Зураг: МҮОНРТ

Непал Улсын төрийн байгууллага болон компаниудтай холбоотой авлигын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн шинэ хуулийг тус улсын Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар боловсруулсан байна.

Тус газрын албан тушаалтны мэдээлснээр, Непал Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2011 онд нэгдэн орсон бөгөөд шинэ хуулиа Конвенцид нийцүүлэн боловсруулжээ.

Энэхүү хуулиар гадаадын болон үндэстэн дамнасан компанид ажилладаг Непалын иргэн бусдад давуу байдал олгох замаар хахууль авсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Түүнчлэн, хахуулийн хэрэгт холбогдсон хувийн хэвшлийн ажилтнуудад хариуцлага тооцох ажээ.

Мөн шинэ хуулиар банк, санхүүгийн байгууллага, корпораци, даатгалын компани, хөрөнгийн биржид хувьцаагаа байршуулсан хувьцаат компани, төрийн бус байгууллага, хэрэглэгчдийн төлөөх хороо зэрэг байгууллагуудыг олон нийтийн байгууллага гэж үзэхээр заажээ.

Тухайлбал, Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгч “Нэр бүхий байгууллагууд ард иргэдийн мөнгийг зарцуулан ашигладаг учраас тэднийг хяналтанд оруулах шаардлагатай байна” гэсэн байна.

Түүнчлэн, албан тушаалтан зохих шийдвэрийг шаардлагатай хугацаанд гаргаагүйгээс болж олон нийтийн байгууллагад хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Гэхдээ тухайн албан тушаалтан үйлдлээ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадсан бол хариуцлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх юм гэнэ.

Хуваалцах