Нэр бүхий 15 газрын газар эзэмших эрхийг цуцлана
Энэ үеэр “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан
Мэдээллийн алба
НМХГ-аас хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин Туул, Хэрлэн голын эргийн сан бүхий газарт амралт, жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 15 газрын газар эзэмших эрхийг цуцлах асуудлыг БОНХАЖЯ-д хүргүүлэхээр МХЕГ-т уламжлаад байгааг дуулгалаа.


















