Нэр дэвшигчид хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасан.
Мэдээллийн алба

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасан. Үүнийг үндэслэн Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хамтран тус албан тушаалд нэр дэвшигчдийг бүртгэх сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү албан тушаалын төлөө өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан
Сандагийн Отгонбаатар
Дамбийнямын Цэрэндорж
Чойжанцангийн Болдбаатар
Жамъянсэнгээгийн Эрдэнэболд нар Улаанбаатар хотын Цагдаагийн даргын албан тушаалд нэр дэвшээд байна.
Өнөөдөр дээрх нэр дэвшигчид хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгөх аж.


















