Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлав

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлалаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлав
“Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлав. Зураг: МҮОНРТ

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлалаа.

Уралдааны зорилго Халхын голын байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй эгэл хүмүүсийг тодруулах, баатруудын гавьяаг мөнхжүүлэх, ахмад дайчдыг алдаршуулах, хүүхэд залуучуудыг түүхээрээ бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршиж буй аж.

Уралдаанд оролцох сэтгүүлчийн бүтээл дараах шалгуурыг хангасан байх ёстой юм.

  • Хувь хүний түүхэн бодит баримтад тулгуурласан байх,

  • Сэдвийн хүрээнд шинэлэг санаа тусгасан байх,

  • Төвийн хэвлэлд нийтлүүлж, олны хүртээл болгосон байх,

  • Бодит баримт, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой гаргах,

  • Нийтлэл сонины ½ хэмжээнээс доошгүй байх ба тухайн нийтлэлийг хэвлүүлэхдээ Баянгол дүүргээс зарласан уралдаанд зориулан бичсэн гэдгийг сониндоо баталгаажуулсан байх аж.

Хугацааны тухайд: Бүтээлийг энэ сарын 20-ныг хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба/-нд хүлээн авах юм байна.

Хуваалцах