Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөнө
Оросын ихэнх хотод өнөөдөр цэргийн алба хаагч, цэргийн техник оролцсон баярын парад, “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал, “Дурсгалын лаа”, “Цэргийн үдлэлт”, “Фронтын кинотеатр” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Харин энэ үдэш Оросын олон хотод баярын ёслолын буудлага болох юм байна.
Мэдээллийн алба

Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Оросын ихэнх хотод өнөөдөр цэргийн алба хаагч, цэргийн техник оролцсон баярын парад, “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал, “Дурсгалын лаа”, “Цэргийн үдлэлт”, “Фронтын кинотеатр” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Харин энэ үдэш Оросын олон хотод баярын ёслолын буудлага болох юм байна.
Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путин, Засгийн газрын гишүүд, парламент, Ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдлагууд "Улаан талбай"-д Москвагийн цагаар 10:00, Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх парадыг үзэж сонирхоод "Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан"-д цэцэг өргөх арга хэмжээнд оролцоно.
Үүнээс гадна Ялалтын баярын ойг тохиолдуулан Оросын төрийн тэргүүн уламжлалын дагуу Кремльд баярын хүлээн авалт хийнэ гэж "ТАСС" агентлаг мэдээллээ.
"Улаан талбай"-д болох Ялалтын баярын тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:40 цагт эхэлнэ. Энэ тоглолтод Монгол Улсаас Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн “Бадмаараг” найрал дууны хамтлаг оролцох юм.


















