Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нэргүй хүн”-ээр танигдаж, Клинт Иствуд болж алдаршсан эрхэм

Кино ертөнцийн түүхэнд “Нэргүй хүн”-ээр орж ирээд Клинт Иствуд болж үлдсэн Холливудын алдарт жүжигчин, найруулагч эрхэм 1930 оны энэ өдөр мэндэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэргүй хүн”-ээр танигдаж, Клинт Иствуд болж алдаршсан эрхэм
“Нэргүй хүн”-ээр танигдаж, Клинт Иствуд болж алдаршсан эрхэм. Зураг: МҮОНРТ

Кино ертөнцийн түүхэнд “Нэргүй хүн”-ээр орж ирээд Клинт Иствуд болж үлдсэн Холливудын алдарт жүжигчин, найруулагч эрхэм 1930 оны энэ өдөр мэндэлжээ.

Клинт Иствуд одоогийн хэмжүүрээр хэтэрхий орой буюу 35 насандаа олон улсын хэмжээний кино од болсон юм. Гэхдээ тэрбээр өөрийнх нь хамгийн алдартай баатар болох “Нэргүй хүн” шиг үлдэх гэж ирсэн аж. Клинт Иствудын тухай үзэгчид мартагнах үе байсан ч жинхэнэ кино үнэлэгчид түүнийг тооцооноос хасдаггүй байлаа. Харин тэрбээр байнга нэр төртэйгээр эргэн ирдэг байв. Иствудын найруулагчийн Оскарын цуглуулга нь үүний баталгаа юм. Кино ертөнцөд хагас зуун болохдоо тэрбээр их зүйлийг амжуулжээ.

Тэрбээр Италийн суутан Сержио Леонтой хамтран вестерн буюу ковбой нарын тухай кинонуудыг анх амилуулсан юм. Түүний оролцоо ямар ч уйтгартай, ямар ч авралгүй гэмээр кинонуудыг амилуулдаг. Хэрэв тэр кинонд ковбой эрийн дүрийг бүтээгээгүй бол тус кинонууд алдарт гарах нь юу л бол...

Киноныхоо баатруудтай адил Клинт Иствуд амьдарч, бас дурлаж чаддаг. Түүний сүүлчийн эхнэр Дина Руиз том охин Кимберээс нь нэг насаар дүү, харин хамгийн бага охин нь анхны ач охинтой чацуу аж. Өнөөдөр Клинт 80 гарсан хэдий ч кино найруулж, өөрөө кинонд тоглож байна.

Дэлхийн шар хэвлэлүүдэд бичсэнээр тэрбээр хууль ёсоор хоёр удаа гэрлэлтээ батлуулж байсан ч түүний хүүхдүүд гарын арван хуруунаас ч олон гэнэ.

Хуваалцах