Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэрийн дансны асуудлыг зөв шийдэх хэрэгтэй

1960 оноос хойш төрсөн хүмүүс Нийгмийн даатгалын нэрийн дансандаа ирээдүйн тэтгэвэртээ зориулж цалингаасаа сар бүр долоон хувийн шимтгэл төлж байна. Гэтэл энэ дансанд өнөөдөр нэг ч төгрөг төвлөрөөгүй хоосон байгаа нь асуудал гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэрийн дансны асуудлыг зөв шийдэх хэрэгтэй
Нэрийн дансны асуудлыг зөв шийдэх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын нэрийн данс нээлгэсэн иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр 120-200 мянган төгрөгийн тэтгэвэр авах нь зөв үү? энэ асуултыг МҮЭХ-ны удирдлагууд эрх баригчдад тавьж байна. Уг нь одоо авч байгаа цалингийхаа 45-50 хувиар тэтгэвэр тогтоолгох учиртай.

Гэтэл 1960 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэвэрт гарахдаа ийм хэмжээний мөнгө авах нь бодит байдалд хэр нийцэх вэ гэдэг олон шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Иймээс нэрийн дансны асуудлыг тодорхой ярьж, зөв шийдэл гаргах шаардлагатай байна. Тавхан сарын дараа эхний тэтгэвэр авах хүмүүс орж ирэх учраас хугацаа богино байна гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат санууллаа.

Хуваалцах