Нэрт дуучин Алла Пугачёвагийн орлогын талаар мэдээллээ
1998 онд Аллагийн нэг тоглолтоос авдаг орлого 25 мянган ам.доллар байсан
Мэдээллийн алба

ОХУ-ын нэрт дуучин, эстрадын хатан хаан гэгддэг Алла Пугачёвагийн орлогын талаарх мэдээллийг “Риа Новости” мэдээллээ. Тодруулбал, "Ру-концерт" компанийн ерөнхий захирал Евгений “1998 онд Аллагийн нэг тоглолтоос авдаг орлого 25 мянган ам.доллар байсан. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд дуучдын хөлс багаар бодоход 10 дахин өссөн. Тиймээс Алла нэг удаагийн тоглолтоос 250 мянган ам.доллар гэж ойлгож болно” гэжээ.
Үүнээс гадна нэгдсэн зохион байгуулалттай тоглолт бус ганцаарчилсан урилгын ханш нь 350 мянган евро хэмээн тодотгожээ.


















