Нэтан Чен оргилд нь хүрлээ
Аугаа Элтон Жоны “Rocketman” дуугаар үзүүлбэрээ чимсэн Нэтан Чен 218.63 оноо авч, нийт 332.60 оноогоор олимпын наадмыг өөрийн болгож чадлаа.
Мэдээллийн алба

Ур чадвар, хурд хүч, техник мэдрэмжийн хувьд Нэтан Чен уран гулгалтын ертөнцийн оргилд гарав. Тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд Бээжин XXIV өвлийн олимпод түүх бүтээсэн юм.
Аугаа Элтон Жоны “Rocketman” дуугаар үзүүлбэрээ чимсэн Нэтан Чен 218.63 оноо авч, нийт 332.60 оноогоор олимпын наадмыг өөрийн болгож чадлаа.
Харин энэ удаагийн олимпын наадамд тун хүлээлттэй ирсэн Японы шилдэг тамирчин, олимпын хошой аварга Ханюү Юүзүрү нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдэв.
Түүнчлэн алтан медалийн эзэн болсон Нэтан Чен уран гулгалтын төрөлд олимпод түрүүлсэн АНУ-ын долоо дахь тамирчин болж байгаа юм.


















