Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нетаньяху яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна

Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Палестины удирдагч Махмуд Аббастай Газын зурваст үүссэн хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нетаньяху яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна
Нетаньяху яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Палестины удирдагч Махмуд Аббастай Газын зурваст үүссэн хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна. Йерусалимын ариун сүмд шашны хорио тогтооно гэсэн цуурхлаас үүдэлтэй палестин иргэд израйльчууд руу хутгатай халдлага үйлдэж, энэ явдал гаарснаар өнгөрсөн долоо хоногт Израйлийн цэрэг, цагдаа нар аюулгүй байдлыг сахиулах нүсэр ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Хутгатай халдлагын улмаас Израйлийн долоон иргэн амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан бол халдлагын эсрэг ажиллагаанд 30-аад палестин иргэн израйль цагдаа нарын гарт амь үрэгдсэн хэмээн талууд мэдээлж байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас Беньямин Нетаньяху өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Махмуд Аббастай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Хоёр талын удирдагчид уулзаж, яриа хэлэлцээ хийснээр одоо үүсээд байгаа хурцадмал байдлыг нэн даруй намжаахад томоохон түлхэц болно хэмээн тэрбээр үзэж байгаа юм байна. Түүнчлэн Нетаньяху энэ асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Иорданы ван 2-р Абдаллатай уулзаж, ярилцах бодолтой байна гэдгээ хэлсэн байна.

Хуваалцах