“Нетфликс” компани “туулайчлах”-ын эсрэг арга хэмжээ авна
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй стрийминг үйлчилгээний “Нетфликс” компани хэрэглэгчдээ нууц үгээ бусадтай хуваалцахыг зогсоох зорилготой хэрэглэгчийн баталгаажуулалт туршиж эхэлжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй стрийминг үйлчилгээний “Нетфликс” компани хэрэглэгчдээ нууц үгээ бусадтай хуваалцахыг зогсоох зорилготой хэрэглэгчийн баталгаажуулалт туршиж эхэлжээ. Ингэснээр хамтран эзэмшигчид нэвтрэх үедээ заавал үндсэн эзэмшигчид ирсэн кодыг оруулж, хэрэглэгчийн баталгаажуулалт хийх аж.
Ташрамд дуулгахад, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн хөл хорионы үеэр “Нетфликс”-ийн хэрэглэгчдийн тоо 47 хувиар өссөн. Тухайлбал, Европын улсуудад хөл хорионы дэглэм дөнгөж тогтоож эхэлсэн гурван сарын хугацаанд “Нетфликс” компани 16 мянган шинэ хэрэглэгчтэй болж, үүнтэй холбогдуулан 2000 орчим шинэ ажилтанд зориулж ажлын байр гаргасан байдаг.


















