Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Netflix” “The Witcher: Blood Origin” нэртэй зургаан бүлэгтэй цуврал бүтээнэ

"The Witcher" цувралд гардаг үйл явдлаас 1200 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Netflix” “The Witcher: Blood Origin” нэртэй зургаан бүлэгтэй цуврал бүтээнэ
“Netflix” “The Witcher: Blood Origin” нэртэй зургаан бүлэгтэй цуврал бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд гарсан даруйдаа шуугиан тарьж, байлдан дагуулаад буй "The Witcher" цувралын хоёрдугаар бүлэг ирэх онд үзэгчдэд хүрнэ. Польшийн зохиолч Анджей Сапковскийн ижил нэрт романаас сэдэвлэсэн тус цувралын гол дүрд "Man of Steel" кинонд Супермэний дүрийг бүтээсэн жүжигчин Хенри Кавилл тоглосон.

Тэгвэл “Netflix” дөнгөж эхний бүлэг нь үзэгчдэд хүрээд буй "The Witcher" цувралынхаа spin-off бүтээлийг хийхээр болжээ. “The Witcher: Blood Origin” цуврал зургаан бүлэгтэй бөгөөд "The Witcher" цувралд гардаг үйл явдлаас 1200 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлэх юм байна.

Хуваалцах