Нэвтрүүлэгч Б.Гантигмаад туслая...
“Тунгалаг Тамир ” киноны Дулмаагийн дүрээр сэтгэлд хоногшсон МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа гэдгийг мэдэх биз ээ.
Мэдээллийн алба

“Тунгалаг Тамир ” киноны Дулмаагийн дүрээр сэтгэлд хоногшсон МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа гэдгийг мэдэх биз ээ. Саяхан элэгний хорт хавдараа эмчлүүлж эрүүл саруул болсон гавьяат жүжигчний том охин Б.Болормаа нь мөн энэ өвчнөөр өвджээ.
Одоогоор яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа нь эгчдээ элгээ өгөх хагалгаанд орох бөгөөд элэг нэгт монголчууд уран бүтээлч найзууд нь хандивын тоглолт хийхээр болжээ.
Монгол Бөхийн өргөөнд ирэх сарын 2-нд нийтийн дуучид, 3-нд рок, попын дуучдын тоглолт болно. Тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй.
Болормаад туслах хандивын данс
ХААН БАНК 5026376207 БУЖГАРЫН БОЛОРМАА


















