Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах уралдаан болно

Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс зохион байгуулдаг "New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дахь удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах уралдаан болно
"New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс зохион байгуулдаг "New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дахь удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

Энэхүү уралдаант наадам нь телевиз, кино дэлгэц, загварын тайзнаа шинэ дүр төрхийг тодруулдгаараа онцлогтой билээ. Жил бүрийн шинэ дүр төрхүүд сонгогдсон аж ахуйн нэгж, компани, продакшны нүүр царай болохоос гадна дэлхийн агентлагуудтай хамтран ажилласаар ирсэн уламжлалтай.

Энэ жилийн хувьд залуус "Хотын соёлд залуус бидний оролцоо" уриатай оролцож байгаа юм. Оролцогчдын дунд хотын соёлын талаарх илтгэлийн уралдаан зарлаж, мэтгэлцээний хэлбэрээр санал солилцох, хувь хүний төлөвшил бие авч явах соёл зэрэг хичээл орж буйгаараа өмнөх жилүүдээс онцлог аж.

Хуваалцах