Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

News.mn, gogo.mn сайтууд гадны халдлагад өртлөө

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч цахим хуудсууд болох NEWS.MN, GOGO.MN сайтууд гадны халдлагад өртлөө. Үүний улмаас NEWS.MN сайт одоогоор ажиллахгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
News.mn, gogo.mn сайтууд гадны халдлагад өртлөө
News.mn, gogo.mn сайтууд гадны халдлагад өртлөө. Зураг: МҮОНРТ

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч цахим хуудсууд болох NEWS.MN, GOGO.MN сайтууд гадны халдлагад өртлөө. Үүний улмаас NEWS.MN сайт одоогоор ажиллахгүй байна. Тус сайтын шуурхай мэдээний хэсэгт нийтлэгдсэн мэдээллийн гарчгууд элдэв хараалаар удтал дүүрсний эцэст тус сайт хандалтаа зогсоогоод байгаа.

Үүнтэй холбогдуулан тус сайтын редакциас уншигчдад хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд: "Мэдээллийн www.news.mn сайт уншигчдаасаа хүлцэл өчиж байна. Өнөөдөр буюу 2014 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 15:30 минутад манай сайт халдлагад өртөж, мэдээллээ дамжуулах боломжгүй боллоо. Үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа болно. Учир шалтгааныг тодруулан та бүхэнд эргэн мэдээлэх болно. NEWS агентлаг" гэжээ.

NEWS.MN сайттай зэрэгцэн халдлагад өртсөн GOGO.MN сайт хандалтаа түр зогсоосон ч одоо хэвийн ажиллаж байна.

Хуваалцах