Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нгуен Фу Чонг Вьетнамын Ерөнхийлөгч болов

Вьетнамын парламент буюу Үндэсний ассамблей санал хураалт явуулж шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нгуен Фу Чонг Вьетнамын Ерөнхийлөгч болов
Нгуен Фу Чонг Вьетнамын Ерөнхийлөгч болов. Зураг: МҮОНРТ

Вьетнамын парламент буюу Үндэсний ассамблей санал хураалт явуулж шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Мягмар гарагт болсон Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад тус улсын Коммунист намын дарга Нгуен Фу Чонг ганцаараа нэр дэвшиж, шинэ Ерөнхийлөгч болсон байна.

Нэг намын удирдлагад байдаг энэ улсын хувьд Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн байхаас гадна, эрх баригч намын даргын дараа орох хоёр дахь хүнд тооцогддог байна.

Мөн энэ улсын тогтолцоогоор дээрх хоёр албыг нэг хүн зэрэг хашна гэдэг ховор тохиолдол байна. Вьетнамын анхны Ерөнхийлөгч Хо Ши Мин 1950-1960-аад оны үед эрх баригч намын дарга, Ерөнхийлөгчийн албыг зэрэг барьж байсан хүмүүсийн нэг байна.

Дөнгөж шинээр сонгогдоод байгаа Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг улс орны хэмжээнд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Вьетнамын найм дахь Ерөнхийлөгч Чан Дай Куанг хүнд өвчний улмаас өнгөрөгч есдүгээр сард нас барсан юм.

Хуваалцах