Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

NHK Жибути улс дахь Хятадын цэргийн баазыг онцлов

Японы NHK агентлаг Африкийн Жибути улс дахь Хятадын цэргийн баазыг олон нийтэд харуулж байна. БНХАУ өнгөрсөн 8 дугаар сард Бүгд найрамдах Жибути улсад хилийн чанад дахь анхны цэргийн ханган нийлүүлэлтийн баазаа байгуулсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
NHK Жибути улс дахь Хятадын цэргийн баазыг онцлов
NHK Жибути улс дахь Хятадын цэргийн баазыг онцлов. Зураг: МҮОНРТ

Японы NHK агентлаг Африкийн Жибути улс дахь Хятадын цэргийн баазыг олон нийтэд харуулж байна. БНХАУ өнгөрсөн 8 дугаар сард Бүгд найрамдах Жибути улсад хилийн чанад дахь анхны цэргийн ханган нийлүүлэлтийн баазаа байгуулсан юм. NHK битүү ханаар хүрээлсэн бааз, цэргүүд хянадаг бололтой гаднах байдал, командын төв гэмээр нэг барилга, 4-5 давхар барилга, нисэх онгоц байрлуулдаг болов уу гэмээр дээвэр зэргийг онцолж харууллаа.

Олон улсын хувьд Хятад улс энэ цэргийн баазыг урт хугацаагаар алба хаах цэргийн анги нэгтгэлүүдийг байрлуулах зориулалтаар байгуулсан болов уу гэж таамагладаг. Харин шинжээчид хиймэл дагуулаар авсан зургаас нисдэг тэрэгний 400 метрийн урттай зогсоол, цэргийн хуягт машины зогсоол зэргийг барих ажил ид дундаа явааг шинжилж тогтоосон байна.

Хятадын засгийн газар ханган нийлүүлэлтийн энэ бааз нь Сомали улс дахь далайн дээрмийг зогсоох зорилготой гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Хятадын зэвсэгт хүчин энэ баазад байлдааны буудлагатай цэргийн сургуулилт хийсэн. АНУ тэргүүтэй улс орнууд Хятад улс Ойрх Дорнод болон Африк тивд өөрийн нөлөөгөө тэлэхэд энэ цэргийн баазаа ашиглах болов уу гэж болгоомжилдог юм. Жибути улс нь Энэтхэгийн далай болон газар дундын тэнгис уулздаг, стратегийн чухал байршилтай улс.

Одоогоор АНУ, Францын цэрэг, Японы өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид Жибути улсад байрлаж байна. Харин Бээжин Жибути улсыг бүс нутгуудыг хамруулсан эдийн засгийн бүс болгох зорилготой “Нэг бүс-нэг зам” санаачилгад нь Хятадыг Африк болон Европтой холбох чухал байршилтай улс гэж үздэг юм.

Хуваалцах