Нидерланд улсад суугаа иргэдийн анхааралд!
Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд М.Рутт, Эрүүл мэндийн сайд Хюго дө Жонж нар өнөөдөр /2020.11.04/ хэвлэлийн бага хурал хийж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах болсноо олон нийтэд мэдээлэв.
Мэдээллийн алба

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд М.Рутт, Эрүүл мэндийн сайд Хюго дө Жонж нар өнөөдөр /2020.11.04/ хэвлэлийн бага хурал хийж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах болсноо олон нийтэд мэдээлэв.
Нидерландад Ковид-19 цар тахлын тархалт 10 дугаар сарын эхээр эрчимжсэн тул тус улсын Засгийн газар 10 дугаар сарын 14-нөөс эхлэн хагас хөл хорионы дэглэмд шилжээд байсан бөгөөд өнөөдөр зарласан шинэ арга хэмжээнүүд нь нэмэлт шаардлагууд болж байна. Эдгээр арга хэмжээ 11 дүгээр сарын 4-ний 22:00 цагаас эхлэх бөгөөд 11 дүгээр сарын 17 хүртэл үйлчилнэ. Дараах арга хэмжээг авахаар болсон байна.
Үүнд: Иргэдийн цугларалт:
- Өрх бүр өдөрт гэртээ 2-оос дээшгүй зочин хүлээж авна.
- Өөр өрхийн 2 хүртэлх тооны хүмүүс гадаа болон дотор байранд уулзаж болно.
- Оршуулгын ёслоод 30 хүртэл хүн оролцоно /11 дүгээр сарын 9-нөөс эхлэн/.
- Хуримын ёслолд 20 хүртэл хүн оролцоно.
Ам, хамрын хаалт зүүх:
- 12 хүртэлх насны бүх хүн олон нийтийн газар явах болон нийтийн тээврээр зорчихдоо ам, хамар хаасан хаалт зүүнэ.
- Ахлах сургууль, техник, мэргэжлийн сургууль, их дээд сургуулийн оюутан сурагчид хичээлийн танхимаас бусад сургуулийн орчинд ам, хамрын хаалт зүүнэ.
Өдөр тутмын амьдралд:
- Гэрээсээ аль болох үл гарах, ялангуяа амралтын өдрүүдэд гэрт байхыг зөвлөж байна.
- Музей, театр, кино театр, зугаалах парк, амьтны хүрээлэн, усан сан, номын сан, улаан дэнлүүний газрууд зэрэг нийтийн үйлчилгээний газрууд ажиллахгүй.
- Урьдчилан хийсэн захиалгаа авахаас бусад тохиолдолд зоогийн, цайны, шар айрагны газрууд ажиллахгүй.
- Үндсэн үйлчилгээний зэрэгцээ хоол, цай, ундаагаар үйлчилдэг бол ийм төрлийн үйлчилгээг хаана.
- Жижиглэнгийн худалдааг орой 20:00 цагт хаана. Шатахуун түгээх газар, хүнсний том дэлгүүр үүнд үл хамаарна.
- Согтууруулах ундаа болон мансууруулах зөөлөн бодисын худалдааг 20:00-07:00 цагийн хооронд явуулахгүй.
- Олон нийтийн газар согтууруулах ундааг 20:00-07:00 цагийн хооронд хэрэглэж үл болно.
- Эсэргүүцлийн цуглаан, жагсаалаас бусад олон нийтийн арга хэмжээг хориглоно.
18 болон түүнээс дээш насны хүмүүсийн хувьд:
- Хамтран хичээл сургалт хийхээр цугларахыг хориглоно.
- Хүн хооронд 1,5 метрийн зайг барих боломжтой тохиолдолд спортоор хичээллэж болно.
- Уралдаан, тэмцээн явуулахыг хориглоно.
- Спортын танхимын хувцас солих өрөө, шүршүүр, цайны газар хаалттай.
- Дээд түвшний мэргэжлийн спорт үүнд үл хамаарна.
- Спортын тэмцээнд хөгжөөн дэмжигчдийг оролцуулахгүй.
18-аас доош насны хүмүүсийн хувьд:
- Биеийн тамирын хамтарсан дасгал сургууль хийж болно.
- Тухайн клуб доторхоос бусад тэмцээнийг үл зөвшөөрнө.
- Спортын танхимын хувцас солих өрөө, шүршүүр, цайны газар хаалттай.
Зорчих хөдөлгөөн: Гэрээсээ бүү гар. ” Зарчмыг чанд мөрдөх.
- Чухал онц шаардлагагүй бол аливаа зорчих тийзийг ирэх нэгдүгээр сарын дунд хүртэл захиалахгүй байхыг зөвлөж байна.
- Онц шаардлагагүй бүхий л зорчих хөдөлгөөнийг хязгаарлахыг зөвлөж байна.
- Энэ зөвлөмжийг үл тоон амралтад явсан бол тэндээ хүлээхийг зөвлөж байна.
- Өдөртөө яваад буцаад ирэх зорчих хөдөлгөөнийг онцгой цөөрүүлэх.
- Хүн ихтэй газруудаас аль болох зайлсхийх.
- Зорчих хөдөлгөөний эрсдлийг илэрхийлсэн шаргал болон улаан өнгөөр тэмдэглэгдсэн орон, бүс нутгаас ирсэн хүмүүс 10 хоног өөрийгөө тусгаарлах ёстой.
МОНГОЛ УЛСААС БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


















