Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нидерландад маргааш сонгууль болно

Энэ сонгуулийн өрсөлдөөн Либерал үзэл баримтлалтай эрх баригч Эрх чөлөө ардчиллын төлөөх Ард түмний нам болон хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний төлөөх намын хооронд голлон явагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нидерландад маргааш сонгууль болно
Нидерландад маргааш сонгууль болно. Зураг: МҮОНРТ

Нидерландчууд маргааш төлөөлөгчдийн танхимын 150 гишүүнийг сонгох гэж байна. Энэ сонгуулийн өрсөлдөөн Либерал үзэл баримтлалтай эрх баригч Эрх чөлөө ардчиллын төлөөх Ард түмний нам болон хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний төлөөх намын хооронд голлон явагдаж байна.

Нидерланд гэлтгүй Франц, Герман гэх мэт Европын орнуудад Трампын ялалтаас хойш хэт барууны үзэлтнүүд улс төрд нэлээд газар авах болсон. Энэ нь ч Нидерландын сонгуулиас харагдаж байна. Хэрвээ хэт барууны үзэлтэй Гээрт Вилдерсын нам ялалт байгуулвал Нидерланд ЕХ-оос гарах болон цагаачдыг хориглох бодлого баримтлах төлөвтэй байна. Гэхдээ ийм зүйл болохгүй, Европт хураад байгаа хэт барууны үзлийг Нидерландын сонгуулийн үр дүн үгүй хийх болно гэж Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдсэн байна.

Хуваалцах