Нидерландад шөнийн цэнгээний газруудыг нээжээ
Нидерландад коронавирусний цар тахлаас болж 14 сарын туршид үүд хаалгаа хаагаад байсан шөнийн цэнгээний газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж эхэллээ.
Мэдээллийн алба

Нидерландад коронавирусний цар тахлаас болж 14 сарын туршид үүд хаалгаа хаагаад байсан шөнийн цэнгээний газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж эхэллээ. Амстердам хотын шөнийн цэнгээний газрууд л гэхэд коронавирусний шинжилгээний сөрөг хариутайгаа баталсан QR кодтой үйлчлүүлэгчдэд л үйлчлэх юм байна.
Гэхдээ энэ системд нь саатал ихээр гарч байгаа учир ороход нь түргэвчилсэн шинжилгээ авч байгаа газрууд ч гарч байна. Үүнтэй холбоотойгоор QR уншуулж чадахгүй байгаа үйлчлүүлэгчид багагүй хугацаагаар хүлээж, дараалалд зогсох зэрэг асуудал гарч байгаа юм байна.


















