Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч огцорлоо

Афганистан дахь Элчин сайдын яамны ажилтнууд, ар гэрийнхнийг нь төдийгүй улс төрийн орогнол хүссэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч огцорлоо
Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч огцорлоо. Зураг: МҮОНРТ

Афганистан дахь Элчин сайдын яамны ажилтнууд, ар гэрийнхнийг нь төдийгүй улс төрийн орогнол хүссэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сигрид Каг огцрох хүсэлтээ гаргасан байна.

Тэрбээр парламентын чуулганы үеэр энэ шийдвэрээ зарлалаа. Парламентын гишүүд сайд нарын танхимыг Афганистан дахь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хариуцлагагүй хандсан хэмээн шүүмжилж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчид итгэл хүлээлгэхгүй байгаагаа илэрхийлцгээсэн юм.

Сигрид Каг нь өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн дүнгээр хоёрдугаарт орсон "Ардчилагчид 66" намын тэргүүн юм. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рюттегийн тус намтай эвсэн шинэ эвслийн Засгийн газар байгуулах хүчин чармайлтад хүндрэл гарч болзошгүй гэж орон нутгийн ажиглагчид тодорхойлж байна.

Хуваалцах