Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нидерландын иргэдийн 61 хувь нь Европын холбоо, Украины гэрээг дэмжихгүй гэв

Европын холбоо, Украины хоорондох эдийн засаг, улс төрийн харилцааг ойртон нягтруулах зорилготой гэрээг дэмжих эсэх тухай Нидерландад явуулсан бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүн гарчээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нидерландын иргэдийн 61 хувь нь Европын холбоо, Украины гэрээг дэмжихгүй гэв
Нидерландын иргэдийн 61 хувь нь Европын холбоо, Украины гэрээг дэмжихгүй гэв. Зураг: МҮОНРТ

Европын холбоо, Украины хоорондох эдийн засаг, улс төрийн харилцааг ойртон нягтруулах зорилготой гэрээг дэмжих эсэх тухай Нидерландад явуулсан бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүн гарчээ. Энэ дүнгээр санал асуулгад оролцсон нидерландчуудын 61 хувь нь гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нидерландын ард иргэдийн 30-аас дээш хувь, өөрөөр хэлбэл наад зах нь 3.7 сая хүн оролцсон тохиолдолд бүх нийтийн санал асуулгын үр дүн хүчин төгөлдөр болох юм.

Энэ тохиолдолд Европын холбоо, Украины гэрээг соёрхон батлах шийдвэрээ эргэн харна гэж Нидерландын ерөнхий сайд Марк Рютте мэдэгдсэн байна. Одоогоор саналын 99.8 хувийг тоолсны дараах байдлаар санал хураалтын ирц 32.2 хувьтай байсан гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Гэхдээ урьдчилсан дүнгээр ирц 3 орчим хувь, харин эцсийн дүнгээр 5 орчим хувийн зөрүүтэй мэдээлэгдэх боломж байдаг. Иймээс Нидерландад явагдсан санал асуулгын ирц бүрдсэн гэж тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Киев, Европын холбооны гэрээг дэмжих эсэх асуудлаарх Нидерландын бүх нийтийн санал асуулгын эцсийн дүнг энэ сарын 12-нд албан ёсоор зарлах юм байна. Украин, Европын холбооны байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохын тулд Европын холбооны бүх гишүүн орноор соёрхон батлагдах ёстой. Энэ гэрээ нь Украин, Европын холбооны эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хэд хэдэн хэлэлцээрийг дотроо багтаасан байгаа юм.

Хуваалцах