Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Нигер Улсын Ерөнхийлөгч шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв

2015 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ шалгуулахад бэлэн гэжээ. Түүнчлэн 2.1 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ, хэлцэлд оролцсон хэнийг ч уучлахгүй гэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нигер Улсын Ерөнхийлөгч шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв
Нигер Улсын Ерөнхийлөгч шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

“Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий аль ч байгууллагаар шалгуулахад бэлэн байна” гэж Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдэв. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа 2015 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ шалгуулахад бэлэн гэжээ. Түүнчлэн 2.1 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ, хэлцэлд оролцсон хэнийг ч уучлахгүй гэсэн байна.

Гэвч тэрбээр тус улсын төсвийн хөрөнгийг идэж шамшигдуулсан этгээдүүдийг нэрлэхээс татгалзсанаар сая, сая нигерчүүдийн итгэлийг хөсөрдүүллээ. Ерөнхийлөгч Ардчиллын өдрөөр ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ эдгээр этгээдийн нэрсийг зарлана гэж амлажээ.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах