Нигери "Боко Харам"-д бууж өгөхийг уриаллаа
Өчигдөр Нигерийн цэргийнхэн "Боко Харам"-ын зэвсэгт босогчдыг бууж өгөхийг уриаллаа. "Боко Харам"-ын бүх нуувч, цэргийн баазын байршлыг Нигерийн цэрэг армийнхан олж илрүүлсэн гэдгээ мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Өчигдөр Нигерийн цэргийнхэн "Боко Харам"-ын зэвсэгт босогчдыг бууж өгөхийг уриаллаа. "Боко Харам"-ын бүх нуувч, цэргийн баазын байршлыг Нигерийн цэрэг армийнхан олж илрүүлсэн гэдгээ мэдэгдэж байна. Саяхан Камеруны хойд хэсэгт амиа золиослогч хоёр этгээд халдлага үйлдэж, есөн хүн амь үрэгдэн, 29 хүн шархадсан хэрэг гарсан бөгөөд тус халдлагад "Боко Харам" бүлэглэлийг буруутгаж байгаа юм.
Харин "Боко Харам" бүлэглэл хүчин чадал нь эрс буурсныг олон улсаас нуухын тулд эдгээр халдлагыг үйлдсэн гэж Нигерийн холбогдох албаныхан үзэж байна. Нигерийн цэргүүд энэ оны эцэс гэхэд "Боко Харам"-ыг буулгаж авахаар зорьж ажиллана гэдгээ мэдэгдээд түүнээс өмнө тус бүлэглэлийг зэвсгээ хаян бууж өгөхийг уриалсан байна.


















