Нигери улсад 100 эмэгтэй нэг дор гэрлэв
Өнгөрөгч долоо хоногт Баруун Африкийн Нигери улсад нэг доор 100 эмэгтэй гэрлэж олон улсын анхаарлын төвд ороод байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь дөнгөж нас биед хүрээд асрамжийн газраас гарсан өнчин охид байсан нь Нигерийн болоод олон улсын хүний эрхи
Мэдээллийн алба

Өнгөрөгч долоо хоногт Баруун Африкийн Нигери улсад нэг доор 100 эмэгтэй гэрлэж олон улсын анхаарлын төвд ороод байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь дөнгөж нас биед хүрээд асрамжийн газраас гарсан өнчин охид байсан нь Нигерийн болоод олон улсын хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлийг дагуулаад байна. Тус улсын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд Үжү Кеннели Оханэнье хуримлах гэж байгаа эдгээр охид дунд насанд хүрээгүй хүүхэд байж магадгүй гэж сэрэмжлүүлж, шүүхэд зарга мэдүүлсэн ч хурим болжээ. БиБиСи агентлагт ирсэн мэдээллээр гэрлэсэн охид бүгд 18 нас хүрсэн байсан байна. Эдгээр охид гэрлэснийхээ дараа эхний 6 сард тэтгэлэг, сарын тэтгэмж мөнгө авах нөхцөлтэйгөөр гэрлэлтийг зөвшөөрсөн байжээ.


















