Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нигери улсад үл мэдэгдэх өвчин дэгджээ

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нигери улсад үл мэдэгдэх өвчин дэгджээ
Нигери улсад үл мэдэгдэх өвчин дэгджээ. Зураг: МҮОНРТ

Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1, Хонг-Конгод шувууны томуугийн H5N6 вируст халдварын үүсгэгчийг Peregrin falcon:Falco peregrinus (Falconidae) шувуунаас илрүүлжээ.


Мөн дэлхийн хүн амын айдас болон дэгдээд байгаа Эбола халдварт вирусээр энэ сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704 хүн (41.4%) нас баржээ. Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол бүртгэгдсэн бол Либерит сүүлийн зургаа долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Нигери улсын Ондо хотод 14 хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, хараа муудах шинж тэмдэг илэрдэг ба тус улсын ОУ-ын Эрүүл мэндийн их сургуулиас тандалт, эмчилгээний баг ажиллаж, Шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.

Хуваалцах