Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо

Өнгөрөгч бямба гарагт болсон сонгуулийн дүн мягмар гарагт гарч, тэрбээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь батлагдлаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо. Өнгөрөгч бямба гарагт болсон сонгуулийн дүн мягмар гарагт гарч, тэрбээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь батлагдлаа.

Эрх баригч намаас нэр дэвшсэн Нигерийн 15 дахь Ерөнхийлөгч Мухаммаду Бухари 56 хувийн дэмжлэг авсан бол сөрөг хүчин болох Ард түмний Ардчилсан намаас нэр дэвшигч Нигерийн дэд ерөнхийлөгч асан Атику Абубакар 41 хувийн санал авсан гэж Сонгуулийн хорооноос нь мэдэгджээ.

Газрын тосны нийлүүлэлтээрээ Африкийн улсуудыг тэргүүлдэг Нигер улсын төрийн тэргүүн 2016 онд уналтад орсон эдийн засгаа сэргээх, 10-аад жил үргэлжилсэн Исламын эсэргүүцэл хөдөлгөөнийг дарах зэрэг хүндхэн сорилттой нүүр тулах шаардлагатай байгаа юм.

Хуваалцах