“Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт хурал болж байна
“Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
Мэдээллийн алба

“Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. ШУА-ийн Гео-экологийн хүрээлэн, БОНХАЖЯ, МУИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа энэхүү хуралд АНУ, Англи, Герман, Япон, ОХУ, БНХАУ зэрэг 10 гаруй орны 50 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна. Тэд бүс нутгийн хэмжээнд байгаль экологийн доройтлоос хэрхэн сэргийлэх талаар өөрсдийн хийсэн судалгааны ажлуудаа нэгтгэж, харилцан мэдээлэл солилцож байгаа юм. Үйл явдлын дэлгэрэнгүйг "Хурд" агентлагийн дараа, дараагийн мэдээний цагаар хүргэх болно.


















