Нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтад хамрагдав
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Нийгмийн ажлын кейс менежмент” сургалтыг хоёр өдөр зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Сургалтын зорилго нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг танилцуулах, нийгмийн ажлын кейс менежментийг өдөр тутмын ажилдаа хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтан нарын ур чадварыг сайжруулахад чиглэжээ. Тус сургалтад дүүргийн 1-20 хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, зарим сургуулийн нийгмийн ажилтнууд оролцсон байна. Сургалт ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, тоглоом зэрэг сургалтын идэвхтэй аргууд дээр түшиглэн хийгджээ.