Нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журмыг баталжээ
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 36 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
Мэдээллийн алба

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 36 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарт элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус нийтэлсэн байна. Мөн “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Үүгээр ХШ -ХХ зууны үеийн хосгүй үнэт дурсгалт зүйл болох алт, зэсэн гоёл чимэглэл, зээгт наамал, шүтээн зураг, цам бүжгийн иж бүрэн өмсгөл, монгол зураг, хөшөө болон Өндөр гэгээний жирав, сандуйн жүд, Сэцэн ханы тамга, хотгор илд зэрэг эдлэлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж баталжээ.Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталжээ. Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс,, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн олгохыг журамлаж өгсөн байна.


















