“Нийгмийн даатгалтай малчид” боллоо
Тодруулбал, тус аймагт өнгөрсөн онд "Нийгмийн даатгалтай малчин" болзолт уралдааныг зарлан явуулж, малчид ч ихээр хамрагдсан байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн мянга гаруй малчин иргэн “Нийгмийн даатгалтай малчин” болжээ. Тодруулбал, тус аймагт өнгөрсөн онд "Нийгмийн даатгалтай малчин" болзолт уралдааныг зарлан явуулж, малчид ч ихээр хамрагдсан байна. Нийт хамрагдсан малчдын 570 гаруй нь албан ёсоор малчин гэсэн үнэмлэхтэй байсан бол үлдсэн 430 гаруй нь үнэмлэх аваагүй хэдий ч мал маллаж байгаа хүмүүс байжээ.
Цаашдаа малчдыг нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр Засгийн газраас болон нийгмийн даатгалын байгууллагаас барьж байгаа бодлого шийдвэрийг малчдад хүргэхийн тулд тасралтгүй ажиллаж байгаа гэдгийгтус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Ариунболд ярилаа. Мөн малчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд хамруулж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.


















