“Нийгмийн даатгалтай малчин” Улсын уралдааны эзэд тодорлоо
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радиотай хамтран зарласан “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдаанд оролцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд олон жил тасралтгүй даатгуулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ирээдүйн нийгмийн баталгааг ханган үүргээ
Мэдээллийн алба
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радиотай хамтран зарласан “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдаанд оролцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд олон жил тасралтгүй даатгуулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ирээдүйн нийгмийн баталгааг ханган үүргээ хэрэгжүүлж ирсэн малчдыг “Нийгмийн даатгалд хамгийн олон жил тууштай даатгуулсан малчин”-аар шалгаруулж шагнасан байна. Тус уралдааны шагналын эзнээр тодорсон
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Өлзийбаярын Бадамцэцэг
Сүхбаатар аймгийн Халзан сумын 1-р багийн малчин Очирын Даваасүрэн
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р багийн Засаг дарга Гомбын Пүрэвтогтох
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга Нүрэнзэдийн Баттулга нарт талархал илэрхийлье.


















