Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
Баруун бүсийн хэлэлцүүлэг Завхан аймагт, Зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт зохион байгуулагдаад байгаа бол энэ сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн хэлэлцүүлгийг Орхон аймагт зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

“Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл” үндэсний хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дорнод, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр аймаг, Багануур, Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, орон нутгийн Ахмадын холбоо, Ажил олгогчдын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл нийлсэн 50 орчим оролцогч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг орон нутгийн түвшинд, олон нийтийн оролцоотойгоор хэлэлцүүлэх шаардлагатай тул хэлэлцүүлгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа аж. Баруун бүсийн хэлэлцүүлэг Завхан аймагт, Зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт зохион байгуулагдаад байгаа бол энэ сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн хэлэлцүүлгийг Орхон аймагт зохион байгуулах гэж байна.


















