Нийгмийн даатгалын байцаагчид 300 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ
Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр10 цагт эхэлсэн бөгөөд 12 цагийн байдлаар 300 гаруй иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Өдөрлөгийн нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Тамгын газрын дарга Б.Батхуяг, НЭМНДГ-ын дарга Г.Болорсүх нар оролцлоо.


Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид Сүхбаатарын талбайд ажиллаж байгаа бөгөөд өдөрлөг 16 цаг хүртэл үргэлжилнэ.


Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж, хөнгөлттэй эмийн жороор үйлчилж байна.
Мөн эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.
Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцоорой.


















