Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авч болно
Өнөөдрөөс эхлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата төвтэй хамтран “Төрийн үйлчилгээний цахим” машинаас нийгмийн даатгалын лавлагаа болон энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл, баримтыг авах боломжийг иргэдэд олгож байна.
Мэдээллийн алба

Ингэснээр иргэд өөрт хамгийн ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагааг авах боломжтой болж байна. Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад 108 машин байрлаж байгаа аж.