Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө цахимаар авах боломжтой боллоо
Коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээллийн алба

Нийгмийн даатгалын хэлтсүүдийн лавлах утсыг хяналтын байцаагч нар хариуцан тасралтгүй ажиллуулж, нийгмийн даатгалын нэгдсэн лавлах 7777-1289 утасны мэдээллийн ажилтны тоог нэмэгдүүлэн, дуудлага алдалгүй зөвлөгөө өгөхөд онцгойлон анхаарч байна.
Ажил олгогч, даатгуулагч та бүхэн заавал өөрийн биеэр очилгүй, доорх утсаар мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл авч өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаална уу.

Мөн "Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө" сошиал хуудсаар шууд холбогдон цахимаар зөвлөгөө авах боломжтой.