Нийгмийн даатгалын сангийн орлого 1.4 их наяд төгрөг болжээ
Энэ онд нийгмийн халамжийн тэтгэвэрт 54 мянган хүн хамрагдсаны 68 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байжээ.
Мэдээллийн алба

Оны эхний хагаст Нийгмийн даатгалын сангийн орлого 1.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого ингэж өсөхөд, Тэтгэврийн даатгалын сангийн орлого 170 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооны статистикч н.Баасан хэллээ.
Энэ онд нийгмийн халамжийн тэтгэвэрт 54 мянган хүн хамрагдсаны 68 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байжээ.


















