Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 20.9 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд 640.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.5 (20.9хувь) тэрбум төгрөг, зарлага 574.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.6 (14.0хувь) тэрбум т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн даатгалын сангийн орлого 20.9 хувиар өсжээ
Нийгмийн даатгалын сангийн орлого 20.9 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд 640.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.5 (20.9хувь) тэрбум төгрөг, зарлага 574.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.6 (14.0хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 110.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 84.1 (22.2хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 13.5 (20.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 70.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 56.2 (14.5хувь) тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 7.3 (62.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.Энэ 3 дугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 238.3 тэрбум, зарлага 203.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 28.6 (13.7хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 11.5 (6.0хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хуваалцах