Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийгмийн даатгалын үйлчилгээнд виртуал ажилтанг нэвтрүүлнэ

Мэдээлэл, технологи хурдацтай хөгжиж байгаа эрин зуунд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн даатгалын үйлчилгээнд виртуал ажилтанг нэвтрүүлнэ
Нийгмийн даатгалын үйлчилгээнд виртуал ажилтанг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл, технологи хурдацтай хөгжиж байгаа эрин зуунд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсээр байна.Энэ ч утгаараа Нийгмийн даатгалын байгууллага өөрсдийн үйлчилгээндээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилгоор “Аствишн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон юм.

Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжиж байж даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэх учир технологийн шинэчлэл хийх ажилд туслалцаа үзүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга уриаллаа.

Нийгмийн даатгалын байгууллага 34 төрлийн үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад үзүүлдгээс 24 үйлчилгээг цахимжуулсан.Үүнээс 18 төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим системийн нэгдсэн порталд холбоод байна.Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах зорилт тавин ажиллаж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах